Posts

Үрчлээний эсрэг залуужуулах маск – Арьсыг чангалж, чийгшүүлж, үрчлээг арилгана

Эгшин зуур нөлөөлдөг үрчлээний эсрэг эрчимжүүлсэн үйлчилгээтэй маск нь бүх төрлийн арьсанд зориулагдсан. Хөгшрөлтийн эсрэг онцгой үйлчилгээтэй тус маскийг хэрэглэснээр залуу сайхан арьсаа эргүүлэн авчрах боломжтой юм.
Тус маскыг анх хэрэглэсний дараа 30 минутын дотор үрчлээ мэдэгдэхүйц багасаж байгаа нь эрүүл мэндийн туршилтаар батлагдсан. Тогтмол хэрэглэснээр үрчлээ багасаж, жижиг үрчлээнүүд ари...лж байгаа нь өөрт тань илт мэдрэгдэх болно.
Маскны чангаруулах үйлчилгээ нь арьсны эрт хөгшрөлтийг саармагжуулдаг. Эрчимжүүлсэн арчилгааны шинж чанартай орцуудын ачаар арьс чангарч, уян хатан байдал нь илт сайжирахаас гадна арьсны чийгшилтийг тэнцвэржүүлнэ.
Үрчлээний эсрэг маскийг тогтмол хэрэглэснээр: таны арьс мэдэгдэхүйцээр толигор, зөөлөн болохоос гадна илүү залуужсан, сэргэсэн харагдана.

Савлагаа: 2х5мл 2 удаагийн хэрэглээ
Хэрэглэх заавар:
Арьсаа гүн цэвэрлэсний дараа нүүр болон хүзүүндээ жигд түрхэх ба нүд уруулын хэсэгт хүргэхгүй. 10 минутын дараа үлдэгдэл маскийг нойтон салфеткаар арчиж арилгана, угаах шаардлагагүй. Тогтмол (өдөр тутам) хэрэглэхийг зөвлөж байна.

Ingredients: Aqua, Glyceryl Stearate, Isopropyl Palmitate, Glycerin, Simmondsia Chinensis Seed Oil, Cetyl Alcohol, Butyrospermum Parkii Butter, Cetearyl Olivate, Sorbitan Olivate, Elaeis Guineensis Oil, Sesamum Indicum Seed Oil, Allantoin, Aloe Barbadensis Leaf Extract, Bambusa Vulgaris Leaf Extract, Ginkgo Biloba Leaf Extract, Panthenol, Sodium Hyaluronate, Tocopheryl Acetate, Urea, Vanilla Planifolia Fruit Extract, Alcohol Denat., Alpha-Isomethyl Ionone, Benzyl Alcohol, Benzyl Salicylate, Butylphenyl Methylpropional, Citronellol, Ethylhexylglycerin, Eugenol, Lactic Acid, Limonene, Linalool, Parfum, Phenoxyethanol, Potassium Sorbate, Propylene Glycol, Xanthan Gum.

See More
Image may contain: one or more people and text
Хаврын улиралд арьсан дээр нөсөө толбо үүсч, хүн бүрийн сэтгэлийг чилээдэг юм. Үүнийг арилгахын тулд бид хөрөнгө мөнгө, цаг заваа зарцуулдаг боловч тодорхой ү...
caak.mn
Videos
Schaebens нүүрний маск
16
2
Германы №1 нүүрний маскыг Нандиа сонгож байна...
4
Германы №1 нүүрний маск
Photos
Posts
Хүн завгүй байх тусмаа олон ажлыг амжуулж чаддаг. Ялангуяа эмэгтэй хүмүүс. Тиймээс бүсгүй танд хэрэг болохуйц нэгэн зөвлөгөөг хүргэе. 1. Өөртөө хайртай бай Витамин, ...
arslan.mn
Image may contain: flower
Mompreneur Union of Mongolia MUM

Хятадын ерөнхийлөгчийн гэргий, тэргүүн хатагтай #Пэн_Ли_Юань~ ийн эмэгтэйчүүддээ хандан хэлсэн #сургамжит үгс:
#Эмэгтэй хүн өөрийгөө л арчилж чадвал болно
Харин... юуны төлөө эр хүнийг хүртэл арчилах гэж???
Ухаалаг эр хүнд арчилгаа хэрэггүй,
Мунхаг эр хүнийг арчилаад ч нэмэргүй,
Өөрт тань хайртай эр хүнийг арчилахгүй байсан ч болно.
Өөрт тань хайргүй залууг арчилах эрх таньд байхгүй,
Тиймээс та эмэгтэй хүнээрээ л амьдрахад болно.
#Өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй.
Эмэгтэй хүн таны амьдралын хамгийн чухал он жилээ,
Эр хүнд зарцуулбал та тэрнээс хойших хэдэн арван жилийг ,
Тэр эр хүнийг таны хажуугаас холдон явуулахгүйн төлөө хичээх шаардлагатай болно.
Харин тэрхүү үнэ цэнэтэй цаг хугацааг өөрийнхөө төлөө зарцуулбал
Та жинхэн хайрыг олж авч чадна.
Эр хүн эмэгтэй хүнийг эмэгтэйлэг байхад л өөрийн эрхгүй ойртож ирдэг учираас юм.
#Бие даасан эмэгтэй болоорой.
Санхүүгийн хувьд ч тэр бизнесийн хувьд ч тэр,
Эр хүнд түшихгүй бие даасан эмэгтэй хүн үзэсгэлэнтэй бөгөөд дур булаам байдаг юм.
Хайр нь хайртай хүнээ аз жаргалтай болгохоос биш,
Хайртай хүнээ аз жаргалтай болгох гэж байна гээд өөрийгөө золиослодог зүйл биш юм.
#Бүх зүйлээ эр хүнээс хамааралтай амьдарвал,
Тэр эр хүн чиний хувьд сонголтын бүх зүйл байхыг мэдэхгүй ч,
Чи тэр эр хүний хувьд сонголтын өчүүхэн хэсэг нь л байх болно.
#Ямар ч хамаагүй эр хүнтэй битгий уулзаарай.
Уйдаж байна гээд ямар ч хамаагүй эр хүнтэй уулзах нь,
Өөрт тань болон тэр эр хүнд хоёуланд тань тэгш бус явдал юм.
Та дургүй эр хүндээ татгалзаж,
Өөртөө хайргүй залуугаас холдоорой.
Хэнд ч тоогдохооргүй хүн хүртэл хостой байдаг хуультай.
Өөрийг тань харамлаж хайрлаж чадахгүй бол,
#Хичнээн их хөрөнгө мөнгө, царайлаг сайхан залуу байсан ч хэрэггүй.
Уйдахдаа ямар ч хамаагүй эр хүнтэй уулзахын оронд,
Тэр цагтаа бие, арьсаа арчилж,
Сайн залуу гарч ирвэл алдалгүй барьж авах нь илүү зөв сонголт юм.
#Ном уншаарай.
Нүүр царайгаараа хөөрхөн байлаа гээд үзэсгэлэнтэй эмэгтэй биш юм.
Сурч мэдсэн зүйлгүй бол та мулгуй эмэгтэй болно.
Ном уншилаа гээд бусдын өмнө гарч гайхуулах шаардлага байхгүй ч,
Ном уншвал багадаа л та муу, сайн залуу мөн таньд хайртай, хайргүй залууг ялгаж чадна.
Драмад урлаг байх боловч,
Номонд амьдралын туршлага оршдог юм.
#Үзэсгэлэнтэй эмэгтэй болоорой.
Дэлхий ертөнц дээр залхуу эмэгтэй байх ч,
Царай муутай эмэгтэй байхгүй.
Хичнээн завгүй байсан ч эмэгтэй хүн заавал өөрөө өөрийгөө сайхан, үзэсгэлэнтэй байлгах хэрэгтэй.
Эмэгтэй хүн бохир заваан өөрөө өөрийгөө хайрлахгүй бол ямар залуу тэр эмэгтэйг хайрлах юм бэ?
Эмэгтэй хүн үргэлж өөрийнхөө гадаад үзэмжинд анхаарах хэрэгтэй.
#Хүн үргэлж өөрөө өөртөө хатуу,
Бусад хүнд уужим сэтгэлээр хандах хэрэгтэй.

See More
Эрт гарах үрчлээг нүүрний хөдөлгөөн эсвэл эрс тэс уур амьсгалаас шалтгааллаа гэж үздэг. Зарим нэг тохиолдолд үнэний хувьтай, жишээ нь нүүрний хөдөлгөөн үрчлээ гарахад ихээр нөлөөлнө. Харин зарим нэг гүн үрчлээ өөр шалтгаантай байж болох талтай. Эмч нарын үзэж байгаагаар зарим нэг тодорхой үрчлээ нь…
news.xopom.com

Хүү бага, хугацаа урт
Утас: 88112116

Image may contain: one or more people
Шуурхай зээл

Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зээл

Оёдлын цех, цайны газар, хүнсний үйлдвэрлэл, тавилгын үйлдвэрлэл гэх мэт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг хувь хүн, ААН-д ...зориулсан зээл

Зээлийн нөхцөл:
Хүү: сарын 2.5 хувь
Хэмжээ: 20 сая төгрөг хүртэл
Хугацаа: 12 сар хүртэл
Барьцаа: орон сууц, автомашин

Дэлгэрэнгүй мэдээллийг 7711-2116

See More
Сайн ээж, бизнесмэн, дурлалын охин тэнгэр, бие даасан, хөдөлмөрч эмэгтэйн аль нь та вэ?
ikon.mn
Image may contain: 1 person
Elbegzaya Badamochir to "Номын Андууд"Клуб

«20 насаар залуу харагдахын тулд миний хэрэгжүүлдэг 100 хэв зуршил»

Зохиогч Нагүмо Ёшинари нь анагаах ухааны доктор Нагүмо клиникийн захирал, мэс заслын эмч хүн... бөгөөд энэхүү номондоо өөрийн баримталдаг 100 хэв зуршлыг танилцуулжээ. Мэдээж зүгээр нэг залуу харагдахын төлөөх хэв зуршил биш, эрүүл байхын төлөөх хэв зуршил гэж ч болно. Номын хавтсан дээрх түүний зургыг хараад хэдэн настай гэж бодож байна? Надад бол 30 дөнгөж гарч байгаа болов уу гэж харагдсан ч 56 настай ажээ. 56 насандаа түүний тархи 38, яс 28, судас 26 настай байна гэж тодорхойлогджээ. Гэвч тэрээр 30-н хэдэн насандаа таргалалттай, овортой харагддаг байсан гэх бөгөөд олон янзын ном судалгаа уншиж хэрэгжүүлсний үр дүнд уг номоо бичсэн байна. Залуужихад сэтгэл санаа, гоо сайхан, бие махбодийн эрүүл мэндийн уялдаа холбоо, тэнцвэр чухал. Гадаад гоо сайхны байдал бол бие махбодийн эрүүл мэндийн илэрхийлэл ба бие махбодь эрүүл биш бол сэтгэлээр залуу байж чадахгүй билээ.
Номонд дурдагдсан 100 хэв зуршил нь зарим нь давтагдсан агуулгатай ч өөрт сонин содон байсан мэдээллээсээ хуваалцъя.

Спортоор бүү хичээллэ.
Энэ үгийг нилээн хэдэн жилтйн өмнө өөр нэгэн эмчийн амнаас сонсоод гайхаж байж билээ. Учир нь спорт бол таны зүрхэнд маш их ачаалал өгдөг. Хүний зүрх гэдэг хүүхэд байхдаа л эсийн хуваагдал нь зогсож ахин нөхөн төлжих боломжгүй эрхтэн. Ерөөс амьд амьтны зүрх амьдралынхаа туршид 2 тэрбум удаа л цохилох тогтсон тоотой ба цохилтын тоо нь гүйцвэл нас нь эцэслэдэг. Тиймээс зүрхний цохилтоо уурлах, стрестэх гүйж харайх гэх мэт байдлаар түргэсгээд л байх юм бол таны нас богиносоод л байна гэсэн үг. Гүйхийн оронд хурдан алхаагаар алхахыг зөвлөжээ. Алхахад хүний 2 дагч зүрх гэгддэг эрээн булчин шахуурга мэт ажиллаж, захын судасны цусны эргэлтийг сайжруулдаг бол зүрхэнд ингэх чадвар байдаггүй. Хөлөнд цус хуралдаад эргэлдэхгүй байвал цус бүлэгнэж улмаар уушиг тархинд очиж амь насанд ч хүрэх аюултай байдаг.

Арьсны гоо сайхан
Хүн өдөрт биеийнхээ долоовор хурууны дайтай хэсгийг наранд 10 минут ил байлгахад л хангалттай байдаг тул аль болох нарны шууд тусгалаас зайлсхийж шүхэр барих, сүүдэр газраар алхах, нарны SPF-тэй тос түрхэх чухал гэжээ. Мөн нарны шил зүүх( нүдээр их хэмжээний нарны хэт ягаан туяа орж байдаг учраас).

Хооллолт
Японд ходоодныхоо 80% аар ид гэсэн үг байдаг ч зохиогч 60% аар ид гэж зөвлөжээ. Ингэснээр 1.5 дахин урт наслах боломжтой. Сармагчин дээр хийсэн туршилтаар бага хоол өгч байсан сармагчингийн үс гялалзаж царай зүс нь ч залуу эрүүл харагддаг болох нь тодорхой харагджээ. Ходоод хоосроход сиртуин хэмээх ген ажиллаж биеийн гэмтсэн эсийн генийг засварладаг. Тийм болохоор л орчин үед мацаг барих нь чухал болоод байгаа бололтой.
Мөн 3 цагаан хор гэгдэх давс, чихэр, өөх тосны тухай өгүүлжээ. Энэ 3 хүний биед зайлшгүй хэрэгтэй боловч орчин үед нэмэлтээр хэтрүүлэн хэрэглэх болсноор судасны хатуурал үүсдэг байна. Хүний тархи энэ 3 хорыг яагаад амттай гэж боддог вэ гэвэл хүн төрөлхтөний түүхийн 170 мянган жилийн турш эдгээрийн дутагдалд орж ирсэнтэй холбоотой.
Мах, сүү сүүн бүтээгдэхүүн бага хэрэглэ, хөхний хорт хавдар үүсгэдэг. Энэ тухай уншаад яагаад тэгвэл мах сүүн бүтээгдэхүүн бага хэрэглэдэг япон оронд хөхний хорт хавдрын өвчлөл их байдаг билээ гэж бодогдов. Зөвхөн хүнс биш стресс маш их нөлөөтөй байдаг байх гэж бодогдлоо. Мөн япончуудад угаас масло тохиромжгүй хүнс гэсэн байхыг бодоход манай монголчуудын уламжлалт хүнс монгол хүндээ таардаг байх гэж бодогдов.

Турах
Сүүлийн үед монголчууд маань их тарган болсон харагддаг. Энэ номонд тэгвэл турах хамгийн хялбар арга бол идэхээ багасга гэжээ.
Жишээ нь хоол иддэг аягаа жижигсгэх, өдөрт нэг удаа хүссэн хэмжээгээрээ идээд бусад үед идэхгүй байх, хэтрүүлж идвэл мацаг барих гэх мэт.

Архи бага уу, тамхи бүү тат.
Хүний амьдралдаа уух алкохолийн хэмжээ эрэгтэй 500кг, эмэгтэй хүн 250 кг байдаг. Хичнээн ачаалалттай ажилладаг байлаа ч архи тамхи хэрэглэхгүй, өглөө болтол суухгүй, баланстай хүнс хоол иддэг бол ядаргаагаар үхэхгүй гэжээ. Тамхи татах нь судсыг гэмтээж хатууруулж, үрчлээс үүсгэж, царайг хөгшрүүлдэг. Мөн уушигны үрэвслийн шалтгааны 95% нь тамхи болдог.

Сэтгэл санаа
Эрт дээрээс үеэс зүрх сэтгэлийг зүрхэнд байрладаг гэж үзсээр ирсэн бол сүүлийн үед тархинд байрладаг гэж үзэх болсон. ( Гэхдээ миний мэдэхийн зүрх шилжүүлэн суулгахад тухайн зүрхний донор хүний зан араншин бас давхар шилждэг нь нотлогдсон байдаг тул зүрхэнд хүний зүрх сэтгэл байдаг гэдэгт нээх эргэлздэггүй, бас тархитай холбоотой гэдэгтэй ч санал нийлнэ.)
Зөвхөн хүний тархинд неокортекс гэдэг хэсэг бий. Неокортекс нь тархины гадаргын хамгийн гадна байрлах ба хүний хөгжлийн явцад нийгмийн дүрэм журмыг дагаж мөрдөхийн тулд хожуу үүссэн хэсэг. Өөрөөр хэлбэл бидний сэтгэл хөдлөлийг дарах үйлдэл үзүүлж байдаг. Бидний логик сэтгэхүй, сэтгэл хөдлөл 2 хоорондоо зөрчилдөх үе гардаг. Ямар нэгэн зүйлийг хийх гэтэл тэгэж болохгүй гэж сануулж байдаг нь неокортекс юм. Нийгэм дээр логик сэтгэхүйгээ ажиллуулах нь зөв боловч сэтгэл санааны их дарамттай байгаа үедээ сэтгэл хөдлөлдөө захирагдах нь зөв юм болов уу. Учир нь сэтгэл хөдлөлөө байнга удаан хугацаанд дарах юм бол сэтгэл гутралд орох аюултай байдаг. Тэгээд цааш нь дургүй хүнтэйгээ бүү нөхөрлө, үргэлж чиний амыг дагуулдаг найз бол чиний дайсан(дутагдал бурууг чинь өөхшүүлдэг учир), мартаж сур, мэдрэмжгүй байхнь аз жаргал гэх мэтээр зөвлөжээ. Мэдрэмжгүй гэхээр мэлэнхойлог хүнийг хэлж байгаа юм болов уу даа, заримдаа үнэхээр тийм хүмүүст атаархмаар ч юм шиг санагддаг шүү. Хэхэ

Бүү угаа.
Биеэ угаахын тухайд бид биеэ хэтрүүлэн угаадаг юм байна. Нийлэг алчуур болон порлоноор үрж угаачихаад гарсан хирээ хараад хир нь сайн ариллаа гэж боддог бол уул шугмандаа арьсаа хамгаалдаг эвэрлэг давхарга, тос, ашигтай бактераа угаачихдаг аж. Тиймээс гараараа илж угаах нь тохиромжтой гэжээ. Мөн үсээ 7 хоногт 2 удаа л шампуниар угааж бусад үед усаар угаахыг зөвлөжээ. Учир нь үсний угийн тослогыг хэт угааснаар халзрах аюултай. Харин шүдээ бол шүдний утас хэрэглэн сайтар угааж цэвэрлэж байх нь зүйтэй.

Биеэ хэт бэгнэх муу.
Ялангуяа турах сонирхолтой хүмүүс хөнгөн нимгэн сэрүүн хувцаслах сайн. Ялангуяа хүзүүгээ бүү дулаал. Саунад суугаад өөхөө хайлуулж байна гэж бодох нь эндүүрэл. Өөх тос эсрэгээрээ халуунд биш хүйтэнд шатдаг учраас хүйтэн шүршүүрт орох нь үр дүнтэй. Бүр чадахгүй бол тохойноос урагш, өвдөгнөөс доош хүйтэн усаар шүршсэн ч болно.
Хүзүү мөр хөшихөд массаж бол түр зуур л хөнгөлдөг. Хүзүү мөр хөших шалтгаан бол дал орчмын булчин ажиллахгүй байсантай холбоотой байдаг тул тэр булчинг хөдөлгөж өгснөөр сайжирдаг. Жишээ нь 4 хөллөж шалаа угаах, цонх арчих гэх мэт нь сайн үр дүнтэй.

Эцэст нь дүгнэхэд бид орчин үед замбараагүй идэж махан биеэ хэт өөхшүүлдэг болсон санагддаг. Манай аав хэт идэх сайн биш, нойр хүрээд тархи муу ажиллаж эхэлдэг, биеэ сайн чийрэгжүүлж дасгал хөдөлгөөн сайтар хийж бай гэж хэлдэг байж билээ. Энэ үнэхээр үнэн байжээ гэж бодогддог. Бидний аав ээжийн үед амттан гэдэг ховор, тэр чинээгээрээ эрүүл байжээ. Хэдий өвчин хэлж биш хийсч ирдэг гэдэг ч урьдчилан сэргийлж, эрүүл мэндээ сахин хамгаалах чадвар бидний гарт байдаг шиг. Монголчууд минь эрүүл саруул байж, урт удаан наслах болтугай.

See More

Та өөрийн гэсэн бизнестэй юу? Танд санхүүгийн хэрэгцээ байна уу? Банкнаас бага хүүтэй зээл авч чадахгүй байна уу? Банк бусын хүү өндөр байна уу?
Жижиг, дунд үйлдвэрлэгч, үйлчилгээ эрхлэгч хүчирхэг эмэгтэй таныг дэмжиж САРЫН 2.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээл олгож эхэллээ.
Гоо сайхны салон, хүнсний үйлдвэрлэл, оёдлын үйлдвэрлэл, тавилгын үйлдвэрлэл, хоолны бизнес эрхэлдэг бол хамрагдаж болно. Дэлгэрэнгүйг 88112116 утаснаас лавлаарай.

Image may contain: 1 person, smiling
Нас бол зүгээр л тоо гэдгийг бид аль эрт л ойлгосон ч энэ нь үнэхээр үнэн үг юм гэдгийг сүүлийн үед тов тодорхой харах боллоо. Орчин үеийн бүсгүйчүүд огтхон ч нас нэмэхээ байчихав уу, эсвэл манай дэлхий дээр Бенжамин Баттоны хачирхалтай түүх өрнөөд
buro247.mn
Моод гэдэг нэг хэвэндээ удаан байдаггүй жамтай. Жилээс жилд хувьсан өөрчлөгдөх бөгөөд үүнийг дагаж, охид бүсгүйчүүд хувцаслалт, нүүр будалт зэргээ сольж өөрчлөх хэрэг гардаг. Мэдээж хэдийн моодноос гарсан загвараар хувцаслах нь таныг мэдрэмжгүй, хоцрогдмол нэгэн мэт харагдуулах сөрөг талта...
caak.mn

Гоо сайхны мэргэжилтнүүд батга ямар шалтгааны улмаас үүсдэгийг хэлж, хэрхэн тэмцэхийг зөвлөж байна

Дааврын тэнцвэргүй байдал Шилжилтийн насаа өнгөрсөн хэдий ч батганы асуудалтай тулгарсан хэвээр байгаа бол үүнд таны бие организм дахь эрэгтэй дааврууд нөлөөлж байх магадлалтай юм. Өөрөөр хэлбэл таны эрэгтэй дааврын хэмжээ хэвийнээс өндөр байна
buro247.mn

Миний амьдралын 4 жил.
........Их засаг их сургуульд оюутан боллоо (Чингис Соосэ). Бусдын адил өдрийн 4 цагийн лекцэндээ сууж, найз нөхөдтэйгөө мар мар гэсээр нэг л мэдэхэд сургуулиа төгссөн. Төгссөн даруйдаа их л бардам, ажлыг хаанаас л бол хаанаас олно 1 сая төгрөгнөөс л цалингаа эхлэнэ гэсэн бодолтой л хүн байв.
Хэдэн газарт анкетаа өглөө, төгсснөөс хойш 6 сар өнгөрлөө, 8 сар өнгөрлөө ер нь зүгээр суусаар байтал жил болох жинжтэй, нөгөө бардам зан ч бага багаар алга болов...

Continue Reading
Image may contain: cloud, sky, text and outdoor
Image may contain: 1 person, smiling, standing, sky, shoes and outdoor
Zambaga Mongolian to Дэлхийгээр Аялагчид World Wanderers

Парис хотын үнэрийг би санадаг

Намайг Замбага гэдэг. Би МУИС-ийн ОУХС-д франц хэлийг 4 жил сурсан. Хэлзүй, авиазүй, үгийн сан, унших бичих дадал, яриа, сонсох г...ээд л маш нарийвчлан үзсэн. Сурах бичигт маань тэр л Эффелийн цамхаг, Нотр дамын сүм, багетийн талаар байнга гардаг байсан. Миний хувьд хэзээ нэг цагт Эффелийн цамхагийг нүдээрээ харж жинхэнэ франц багетыг иднэ гэж мөрөөддөг байсан. Их сургуулиа төгсөөд 7 жил болсон. Он жилүүд урссан. Харамсалтай нь ажил дээрээ франц хэл биш англи хэлийг түлхүү ашиглаж, 4 жил үзсэн гадаад хэлээ мартаж эхэлсэн. Гэхдээ миний дотор номонд гардаг байсан гайхамшигт Франц улс байнга бодогддог байсан. Ингээд нэг өдөр миний хамгийн сайн найз Парис хотод сургалтанд суугаад 5 см урт Эффелийн цамхагийн түлхүүрний оосор бэлэглэсэн. Тэгээд би удахгүй Парис явна гэж яг мэдсэн. Би гинжийг нь аваад дан цамхагийг компьютернийхээ урд тавиад өдөр болгон ажил дээрээ ирээд хардаг байсан. Удахгүй чамайгаа бодитоор харна даа гэдэг байж билээ. Тэгээд яг нэг жилийн дараа Парис хотод сургалтанд явахаар болсон юм.
Парис хотод буухад тэр хотын үнэр нь үнэхээр сайхан байсан. Одоо ч гэсэн үе үе их санадаг. 8 жилийн дараа франц хэлээ бараг мартчихаад мөрөөдлийн хотдоо очоод Эффелийн цамхагийн хажууд багет идээд сууж байхад нэг л юм ойлгосон. Ид шид байдаг, чин сэтгэлээсээ хүссэн мөрөөдөл заавал биелдэг гэж. 

See More
No automatic alt text available.
SolaYoga-Солагийн нүүрний иог-ソラの顔ヨガ

Өглөөний мэнд ☀️

Өнөөдөр та нартаа Японы Офүро буюу усанд орох соёлоос хуваалцая.
Тэдний урт насалдаг нууцын нэгт гарцаагүй багатах арга ухаан.

...

Тэд орой ажил, сургууль цэцэрлэгээ тарж ирээд оройн хоолоо идэхээсээ өмнө юмуу дараа нь заавал усанд орно. Усанд орохдоо офүро буюу баннандаа ус дүүргэн бэлддэг.
Баннандаа суухын өмнө шүршүүрт орон биеийнхээ хир буртагыг сайтар унагаан цэвэрлэдэг. Ихэнхдээ 15минут орчим суудаг. Гэрийн эзэн юмуу зочиноосоо эхлэн ордог.

Эдний офүрогийн соёл өв залгамжлагдан ирсээр орчин үетэй хөл зэрэгцүүлэн хөгжиж ирсэнээрээ мөн сонирхолтой. Ус нь хөрсөн үед дахин халаадаг тоног төхөөрөмжийг суулгаж өгсөнөөр ямарч хүн нэг температурын усанд суух боломжыг бий болгожээ.

Халуун усанд суухад гарах 3 том ач холбогдол.
1. Биеийг дулаацуулж цусны эргэлтийг сайжруулан тунгалагын урсгалыг идэвхжүүлж биеэс хорыг гадагшлуулдаг. Ургал мэдрэлийн тэнцвэрийг тогтворжуулдаг.
2. Бие хөвсөнөөр татах хүчнээс чөлөөлөгдөж амараахаас гадна хөдөлгөөний чадамжийг нэмэгдүүлдэг.
3. Усны даралтаар цусны эргэлт сайжран бодисын солилцоо идэвхжидэг. Зүрх судас, уушигны үйл ажиллагааг дэмжидэг.

Үр дүнтэйгээр халуун усанд суухыг хүсвэл 38°С~40°С халуун усанд 15~20 минут ороорой.
Энэ үедээ хэрэв дотор муухайрах, толгой эргэх, манарах зэрэг шинж тэмдэг илэрвэл үргэлжлүүлэн суухгүй байхыг зөвлөе.
Уснаасаа гараад өрөөний температуртай нэг аяга ус ууж шингэнээ нөхөөрэй.

Өдөр бүр халуун усанд сууж занших нь стресс ядаргаа тайлах, хаван хөөх, нурууны өвдөлт багасгах, нүдний ядаргаа тайлах, шөнөдөө сайхан унтаж амрах гээд олон олон сайн нөлөөтэй.
Мэдээжийн хэрэг гоо сайханд ч эерэг нөлөөтэй.

Солагийх нь Монгол судлаач Япон багш саяхан уулзахад "УБ-ын ус нь өдөр бүр сууж алжаал тайлахад тохиромжтой. Учир нь хуучирч зэвэрсэн усны шугамаар дамжсан ус нь байгалийн гаралтай рашаантай ойролцоо үр дүнтэй болсон байгаа." гэж хэлсэн шүү😝 Энэ дашрамыг ашиглаарай хаха

За та нар маань өдөр болгон чадахгүй юмаа гэхэд боломжоороо 7 хоногт хэд хэд орохыг хичээгээрэй.
Эрүүл саруул энх тунх амьдарцгаана шүү цугаараа😊

Солагаас💕

See More

Солонгос бүсгүйчүүд унтахаасаа өмнө нүүрээ хэрхэн арчилдаг вэ?

Солонгос бүсгүйчүүд дэлхий дахинд цэвэрхэн, гэрэлтсэн арьсаараа алдартай. Тэд орой бүр нүүрэндээ ихээхэн анхаарал хандуулж арчилдаг байна. Харин та арай орой унтахаасаа өмнө нүүрээ хөөсөөр угааж, будгаа арилгачихаад л хэвтдэг юм биш биз? Энэ нь таны арьсыг үрэвсүүлж, царай төрхийг гундаах нэгээхэн шалтгаан болдог аж. Тэгвэл бид та бүхэндээ Солонгос бүсгүйчүүд орой унтахаасаа өмнө нүүрээ хэрхэн арчилдэг тухай тун ч... хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Нүүрээ цэвэрлэх вэ?

Алхам 1:

Оливын тосыг нүүр цэвэрлэгч хөвөнд шингээж, нүүрээ сайтар арчиж, будгаа арилгана.

Алхам 2:

Өөрийн арьсны онцлогт тохирсон нүүр угаагч хөөсөөр арьсаа гүн цэвэрлэх шаардлагатай.

Алхам 3:

1 халбага ногоон цайны навч, 1 халбага будааны гурил, 1 халбага зөгийн балыг хольж бэлтгэнэ. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, 30 секундын дараа угаагаарай.

Алхам 4:

Ногоон цайг тоник болгон ашиглаж, нүүрээ түрхэж шингээнэ.

Алхам 5:

Өөрт тохирох шөнийн тосоо сонгож, нүүрэндээ нимгэн түрхээрэй.

Алхам 6:

Хөмсөг болон сормуусандаа касторын тос түрхэнэ. Энэ нь хөмсөг, сормуусны ургалтыг дэмжих болно.

Алхам 7:

Урууландаа бальзам түрхэж, чийгшүүлээрэй.

Ингээд л та тухтай сайхан амарч болно. Мөн болж өгвөл дээшээ харж унтахаас гадна хэт өндөр дэрлэж болохгүй.

2. Бонус

Та бүхэндээ бонус болгож нөсөө толбо арилгах аргуудыг танилцуулъя.

Орц:

Төмс - 1 ширхэг
Анар жимсний үр - 1/2 аяга
Нимбэг - 1/2 ширхэг
Мөс хөлдөөгч - 1 ширхэг

Бэлтгэх арга:

Төмсөө хальсалж, үрнэ. Үрсэн төмсөө миксер хийж, дээр нь анар жимсний үр болон 1 хоолны халбага ус нэмж эргүүлээрэй. Үүн дээрээ тал нимбэгний шүүсээ шахаж хийх бөгөөд сайтар хутгасны дараа мөс хөлдөөгч савандаа тэнцүүхэн хувааж хийх хэрэгтэй.

Үүнийгээ 5-6 цаг хөлдөөгчинд хадгалж, бүрэн гүйцэт хөлдөсний дараа гаргаж хэрэглэнэ.

Хэрэглэх арга:

Та нүүрээ сайтар цэвэрлэсний дараа, нөсөө толботой хэсгээ төмсний шүүстэй мөсөөр арчиж, дараа нь хүйтэн усаар угаагаарай. Өдөрт 1-2 ширхэг мөсөөр нүүрээ арчсанаар, богино хугацаанд үр дүнгээ үзүүлэх болно.

Эх сурвалж: http://www.caak.mn/view/8273013/

See More
Солонгос бүсгүйчүүд дэлхий дахинд цэвэрхэн, гэрэлтсэн арьсаараа алдартай. Тэд орой бүр нүүрэндээ ихээхэн анхаарал хандуулж арчилдаг байна. Харин та арай орой унтахаасаа өмнө нүүрээ хөөсөөр угааж, будгаа арилгачихаад л хэвтдэг юм биш биз? Энэ нь таны арьсыг үрэвсүүлж, царай төрхийг гундаах нэгээ...
caak.mn

Германы номер нэг Schaebens маск маань Good Price дэлгүүрийн энэ сарын онцлох бүтээгдэхүүнүүдийн нэг болсоныг үнэнч хэрэглэгчиддээ дуулгахад таатай байна. Та манай маскийг 8-сарын 1-с 8-р сарын 31-ний хооронд тус дэлгүүрийн бүх салбараас хаана ч байхгүй хамгийн хямд үнээр худалдаж авах боломжтой боллоо.

Image may contain: 1 person, screen