Photos
Videos
Үндсэн хууль батлагдсны 25 жил тохиож төрийн түүхийн музейд орж үзэх завшаан олдлоо.
29
1
Байгалийн баялагаар баян гэдэг нь баян чинээлэг гэсэн үг биш
56
12
Posts

Эстони улсын тусгаар тогтнолын түүхт энэ өдөр Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Бүгд найрамдах Эстони улсын Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Кершти Калюлэйд болон Эстонийн найрсаг ард түмэнд монголын ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, хөгжил цэцэглэлтийн ерөөл дэвшүүлсэн захидал ирүүллээ.

http://paxmongolica.org/…/%d3%a9%d0%bd%d3%a9%d3%a9%d0%b4%d…/

  Эстони улсын тусгаар тогтнолын түүхт энэ өдөр Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Бүгд найрамдах Эстони улсын Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Кершти К....
paxmongolica.org
Цөмийн болон пуужингийн зэвсэглэлээр эрчимтэй хөөцөлдөж байгаа Хойд Солонгосын дэглэмд үзүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлэхээр тохиролцсоноо Япон, Монголын топ ....
ikon.mn
Posts

Монголчуудад "Соёл иргэншил хоорондын мөргөлдөөн" номоор танил болсон нэгэн эрхэмийн "Эрүүл үндэсний үзэл" нэртэй нийтлэлийг одоогоос 10 гаруй жилийн өмнө орчуулж билээ. Өнөөгийн глобаль ертөнцөд болж байгаа үйл явдлыг тольдоход тус болохуйц хэмээн бодож чадан ядан монголчилсон хэрэг. Уншсан хүн Монголд тийм ч олон биш байх. Сошал хөгжиж уг орчуулгыг дахин монголчуудад хүргэх бололцоо бий болжээ. Тэрбээр: эрх чөлөө тэгш эрхээс илүү эрхэм”, … [ 48 more words ]

http://paxmongolica.org/…/%d1%81%d1%8d%d0%bc%d1%8e%d1%8d%d…/

Монголчуудад “Соёл иргэншил хоорондын мөргөлдөөн” номоор танил болсон нэгэн эрхэмийн “Эрүүл үндэсний үзэл” нэртэй нийтлэлийг одоогоос 10 гаруй жилийн өмнө орчу...
paxmongolica.org

2 дугаар сарын 24.
Эстони улсын Тусгаар тогтнолын 100 жилийн ойн баярын өдөр.

Хүн ам 1,3 сая.
Нэг хүнд ногдох ДНБ 21000$. ...
Нийслэл Таллин.
Хоёрдахь том хот Тарту. Тартуд Дээд шүүх болон Боловсрол шинжлэх ухааны яам нь байдаг.

See More
Image may contain: outdoor

.....Ард иргэдээ хятад цустай, эрлийз хурлийз, хятадын тал баримтлагч гэх мэтээр зохиомол ялгаварлал үүсгэж байгаа нь энэ үндэстнийг хагалан бутархах гол зэвсэг болсоор. Энэ бол Монголыг ирээдүйд үнэ хүргэн зарах гол хөзөр юм.

Өнөөдөр Монголын гадаад худалдаанд Хятад гол байр суурийг эзэлж буй боловч стратегийн хувьд Оросоос хамаарах хамаарал ноёлсон хэвээр байгаа. Харин сүүлийн үед (Орос орон Монгол дахь) стратегийн ноёрхлоосоо алхам алхмаар татгалзаж буйн нэг илрэл нь Эрдэнэт билээ.

Нөгөө талаас Хятадаас гэхээсээ Өрнөдөөр монголчуудыг айлган сүрдүүлэх, зохиомол хийрхэл явуулах, шууд гар хөл оролцох явдал улам нэмэгдсээр буй нь Тавантолгой, Оюутолгой, Ариава, Ханрисорс зэрэг барууны хөрөнгө оруулалтын эсрэг кампанит ажлаар тод харагдах болсон....

Америкийн нэрд гарсан улстөр судлаач Жоорж Фридман “Дараагийн 100 жил” гэсэн ном бичиж бөөн шуугиан тарьжээ.
baabar.mn

Уул уурхай Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд асар их боломжийг бий болгож байсан, одоо ч ач холбогдол нь хэвээр байгааг зөвхөн Эрдэнэт, ОТ төслөөр жишээ болгож болно. Уул уурхайгаас олсон хөрөнгөөр бусад салбараа өөд татах санхүүгийн бололцоог бий болдог. Энэ бол дэлхийн жишэг. Тиймээс улс орнууд уул уурхайн салбарт цогц шинэчлэлт хийхийг зорих болжээ. Энэ салбарт цаашид хийх нөр их ажлыг нэг үгээр илэрхийлбэл "Уул уурхайн Засаглал"-ыг зөв тогтоох явдал бөгөөд тэр нь [ 28 more words ]

http://paxmongolica.org/…/%d1%81%d1%82%d1%80%d0%b0%d1%82%d…/

  Уул уурхай Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд асар их боломжийг бий болгож байсан, одоо ч ач холбогдол нь хэвээр байгааг зөвхөн Эрдэнэт, ОТ төслөөр жишээ б....
paxmongolica.org

Аливаа хүн ертөнцийн зүй тогтлыг ойлгохын тулд бүхий л мэдэрхүйгээ ялангуяа харах мэдэрхүйгээ ажиллуулах нь зүй. Гэвч харсан бүхэн чинь зөв төсөөлөл бий болгох албагүй байдаг. Тухайлбал дэлхий бөмбөрцөг хэлбэртэй боловч дэлхийн хавтгай газрын зураг улс орнуудын үнэн зөв хэмжээг өөр хооронд нь зөв харьцуулах бололцоо өгдөггүй. Дорхи харьцуулалтууд өөрт чинь шинэ бодол өгөх боловуу гэж бодож байна. АНУ-ыг Австралитай зэрэгцүүлбэл тэр нь тийм ч том биш Энэтхэгийг Оростой харьцуу...лбал тийм ч жижигхэн биш Хятадыг Оростой зэрэгцүүлбэл бас нэгэн өөр дүр зураг бууна Оросыг том нутагтай гэх боловч Африктай зэрэгцүүлбэл ингэж харагдана Индонезийн арлууд Оросын дайтай газар сунаж тогтдог Монголыг Орос болон Африктай зэрэгцүүлбэл нэг иймэрхүү Африкийн газар нутгийг зөв төсөөлье гэвэл дараахь зураг тус болох байх Африкт нээгээд ашиглаж байгаа уул уурхайн нөөц нь маш өчүүхэн. Нээж олоогүй нь түүнээс олон дахин их гэдэг нь ойлгомжтой. Хүн төрөлхтөн байгалийн нөөцөө дөнгөж л нээж ашиглаж байгаа эхний үе дээрээ байна. Уул уурхайгаа хөгжлийн хурдасгуур болгоё гэвэл олон улс оронд, түүний дотор Монголд хийх ажил их, авах арга хэмжээ нь Африктай асар их өрсөлдөхүйц чадвартай байж л хэмээн амжилт олж болох юм. Улс орнуудын газар нутгийн үнэн төрхийг харьцуулья, зөв төсөөлөлтэй больё гэвэл дараахь сайтыг санал болгож байна. the true size

See More
  Аливаа хүн ертөнцийн зүй тогтлыг ойлгохын тулд бүхий л мэдэрхүйгээ ялангуяа харах мэдэрхүйгээ ажиллуулах нь зүй. Гэвч харсан бүхэн чинь зөв төсөөлөл бий болгох а...
paxmongolica.org

"Нордикын бүс нутгийн нөхцөл байдал 2018" гэсэн нэртэй товхимолыг Шведын ГХЯ олон нийтэд ил болгож байгаагаа зарлав. Бүс нутгийн талаарх сонирхолтой олон мэдээлэл уг товхимолд оржээ. Нийгэм, эдийн засгийн асуудлыг тоймолж байгаа арга зүй нь монголчууд бидэнд тустай байх боловуу гэсэн бодол орж ирж билээ. Англи хэл дээрх эх хувийг дараахь холбоосоор авч үзэж болно. State of Nordic Region 2018 Нордикын бүс нутагт Дани, Финланд, Исланд, Норвеги, Швед, Гринланд болон зарим арлу...уд хамаардаг бөгөөд нийлбэрээрээ дэлхийн 12 дахь том эдийн засаг гэнэ. Газар нутгийн хувьд Монголоос 2 илүү дахин том. Хүн ам Өнгөрсөн 10 жилд хүн амын хөгшрөлт хурдтай явагдаж байгаа Хотжилт Хүн ам нь эргийн хотуудаар төвлөрч байгаагаас хүн амын нягтрал багасаж байгаа Цагаачлал Цагаачдад болгоомжтой хандаж байгаа ч бүс нутгийн хүн амын өсөлтөд цагаачид голлох байр суурь эзэлж байгаа Хүн амын дотор гадаадад төрсөн хүмүүсийн эзлэх хувь хэмжээ өсч байгаа Ажиллах хүч Нийт ажиллах хүчний ихэнх нь хотод төвлөрсөн байгаа Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт бусад орнуудынхаас харьцангуй өндөр Хөдөлмөрийн зах зээл Ажилгүйдлийн түвшин буурч байгаа Швед, Финланд нь залуучуудын ажилгүйдлийн түвшингээр Европын дунджаас дээгүүр байгаа Боловсрол Финланд тэргүүлэх байр суурьтай байгаа Математик, шинжлэх ухааны сургалтын үр дүн доошилж байгаа Хөдөө нутагт залуус сургуулиа орхих эрсдэл өндөр байгаа Ажиллах хүчний наснаас хамаараад боловсролын ялгаа ихэссэн байгаа Эдийн засаг Европын Холбоотой харьцуулбал эдийн засаг сайн байгаа Нэг хүнд ногдох ДНБ Норвегид буурч байгаа, бусад Нордикын оронд өсөлттэй байгаа Эдийн засгийн өсөлт голчлон хот, хүн ам бөөгнөрсөн газруудад ажиглагдаж байгаа Инноваци Инноваци тал дээр Стокхольмын бүс тэргүүлж байгаа Мэдлэг шаардсан салбаруудад ажиллах хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа Эко-инновацийн паркууд ногоон хөгжлийг дэмжиж байгаа Нордикын орнууд ногоон хөгжлөөрөө тэргүүлж байгаа Гадаадын шууд хөрөнгө оруулалт ГХО-ыг татах талаар Европын орнуудаас эхний 10-т багтаж байгаа Швед жил бүр 20 хүртэл тэрбум евро-той тэнцэх гадаадын хөрөнгө оруулалт татаж байна. Орон бүрээр.... Нордикын Биоэдийн засаг хурдтай хөгжиж байгаа Амьдралыг Дижиталжуулах үйл явц хүчтэй байгаа Төрийн дижитал үйлчилгээ авдаг хүмүүсийн тоо мэдэгдэхүйц өссөн Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал Финланд дундаж наслалтыг 12 жилээр нэмж чаджээ Дундаж наслалт өндөр байгаа Зүрх судасны өвчлөл үхлийн гол шалтгаан хэвээр байгаа Жилд 3500 хүн амиа хорлодог Эрүүл мэндийн салбарт Дижиталжуулалт нэвтрүүлснээр хүртээмж нэмэгдэж байгаа Соёл урлаг Кино үзвэр өргөн дэлгэр хөгжсөн 10000 хүнд ногдох киногоор Исланд тэргүүлж байгаа Финүүд хамгийн их номын санд ордог. Норвеги хүмүүсээс 2 дахин их байгаа Нийслэл хотын дүүргүүдэд музей үзэх хүмүүс их байгаа

See More
“Нордикын бүс нутгийн нөхцөл байдал 2018” гэсэн нэртэй товхимолыг Шведын ГХЯ олон нийтэд ил болгож байгаагаа зарлав. Бүс нутгийн талаарх сонирхолтой олон мэдээлэл ...
paxmongolica.org

Уул уурхай бол ямарч улс оронд хөгжлийн хурдаа нэмэх сайхан боломж байдаг. Тэр тусмаа суперциклийн үед энэ боломж олон дахин нэмэгддэг. Суперциклийг ашиглаж хөл дээрээ боссон орон байхад, суперциклийг бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй улс орон мөн байна. Суперциклийн үед улс орнууд гол нь юунаас хөрөнгө санхүүгээ олж байсныг дараахь слайдаас харж болно. Суперциклийн үед газрын тос, байгалийн хий ихэнхи орны орлогын гол эх сурвалж байсан гэдгийг дээрхээс харж болно. Зөвхөн уул уур...хайн түүхий эдээс хамгийн их орлого олсон орнуудыг Ботсвана улс тэргүүлж байна. Ботсвана улсын экспортын орлогын эх сурвалж Ботсвана уул уурхайг өргөжүүлж, Уул уурхайн засаглалыг хөгжүүлсний үр дүнд нэг хүнд ногдох ДНБ нь 18 000 ам. доллар (Монгол - 4000 ам. доллар) болсон байна. Ботсвана улсын Gini индекс 60.5 very high, Монгол улсын Gini индекс 36.5 medium байна. Уул уурхайн Засаглал тогтоох асуудал нь байгалийн нөөцийг хайж олох, олборлох, ашиглах, уул уурхайн орлогоос сан бүрдүүлэх, түүнийгээ зөв хөрөнгө оруулалт болгож хойч үедээ үлдээх гээд өргөн цогц асуудал юм. Уул уурхайн засаглал тогтооход иргэний нийгэм, орон нутгийн оролцоо чухал байдаг. Уул уурхайн Засаглалын асуудлыг зөвхөн уул уурхайн мэргэжилтнүүд бус мөн эдийн засаг, санхүү, байгаль орчны бодлого тодорхойлогчид болон иргэний нийгмийн байгууллага, орон нутгийнхан иж бүрнээр нь нэгдмэл байдлаар харж чадах эсэхээс Монголын хөгжил цаашдаа хамаарна. Эл хэрэгт тус болохуйц 14 долоо хоног үргэлжлэх нэгэн сургалтыг Дэлхийн банк, Байгалийн нөөцийн засаглалын институт, Тогтвортой хөрөнгө оруулалтын Колумбын Төв хамтран зохион байгуулж байгаа юм байна. Болгооно уу. "Уул уурхайн Засаглал" онлайн сургалт

See More
Уул уурхай бол ямарч улс оронд хөгжлийн хурдаа нэмэх сайхан боломж байдаг. Тэр тусмаа суперциклийн үед энэ боломж олон дахин нэмэгддэг. Суперциклийг ашиглаж хөл дэ...
paxmongolica.org

"Уул уурхайн засаглалыг хэрхэн тогтоох вэ" гэдэг асуудлаар 14 долоо хоног үргэлжлэх төлбөргүй онлайн сургалт эхэлсэн байна. Дахин дахин санал болгоё. Англи, Франц, Испани, Орос хэл дээр тайлбартай.

resourcegovernance.org/natural-resources-sustainable-develo…

Course summary Natural Resources for Sustainable Development: The Fundamentals of Oil, Gas, and Mining Governance, a joint course by the Natural Resource Governance Institute, the Columbia Center on Sustainable Investment and the World Bank, gives students an understanding of the key challenges...
resourcegovernance.org

RAND Corp. өөрийн сайт дээр "Залуусын бололцоог дээшлүүлж Монголын хөдөлмөрийн зах зээлийг сайжруулах нь" гэсэн нэртэй нэгэн судалгааг байршуулжээ. Уг судалгааг 2015 онд хийсэн байх бөгөөд Монгол хэл дээрх хувилбар нь хэрэгтэй хүндээ байгаа гэж ойлгож байна. Ер нь бодлого тодорхойлогчдод зөвлөмж болохоор тул анхаарал хандуулав. "Монголд ажилгүйдэл дэлхийн стандарттай харьцуулбал тийм ч их биш, гэвч гол асуудал нь ажил эрхлэгчдийн ихэнх нь хөдөлмөрийн бүтээмж муутай салбарт а...жиллаж байна" гэсэн дүгнэлт хийжээ. Дэлхий болон Монгол дахь ажилгүйдлийн түвшний харьцуулалт Монгол болон Шилжилтийн орнуудын ажилгүйдлийн түвшний харьцуулалт RAND Corp. -ийн өгч байгаа зөвлөмжийн хэсгээс: Боловсролыг ялангуяа ажилгүй болон сургалтаас хөндий хөдөөгийн залуучуудад хүртээмжтэй болгох Сургалтын хөтөлбөрт сэтгэх болон эргүүцэн сэтгэх чадварыг хослуулах Сургуульд хүүхдүүдэд мэргэжлээ сонгох чиглэл байнга өгч байх Ажил олгогч болон боловсролын байгууллагын хоорондох дадлага хийлгэх харилцааг албажуулах, бэхжүүлэх Мэргэжил үйлдвэрлэлийн сургалтыг олон улсын стандартад ойртуулах Хувийн хэвшлийн байгуулагуудтай мэргэжил үйлдвэрлэлийн сургалт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтээр хамтарч ажиллах Алсдаа мэргэжил үйлдвэрлэлийн сургалтын байгууллагуудыг нэгтгэх Мэргэжил үйлдвэрлэлийн төвүүд дэх богино хугацааны дадлага сургалтыг сайжруулах Ажилгүй, сургалтаас хөндий явах эрсдлийг залууст анхнаас нь ойлгуулах ажлыг сургуулиар дамжиж зохион байгуулах Нийгмийн хамгаалын тогтолцоог хөдөлмөрийн зах зээлийн үр дүнтэй уялдуулан боловсронгуй болгох Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг хялбаршуулах Ажилд янз бүрийн бүлэг хүмүүсийг авах мотивацийн талаар судалгаа хийх Гэх мэт Дэлгэрэнгүйг дараахь холбоосоор үзнэ үү Improving the Mongolian Labor Market and Enhancing Opportunities for Youth

See More
  RAND Corp. өөрийн сайт дээр “Залуусын бололцоог дээшлүүлж Монголын хөдөлмөрийн зах зээлийг сайжруулах нь” гэсэн нэртэй нэгэн судалгааг байршуулжээ. Уг судалгааг 2015...
paxmongolica.org

Дэлхийн эдийн засгийг 170 триллион ам. доллар гэж байгаа. Бараг мөн хэмжээний (150 триллион) өр, зээл байгаа. Нийлбэрээрээ 350 триллион ам. доллартай тэнцэх хэмжээгээр дэлхийн эдийн засаг, санхүү хэмжигдэж байна. Банкуудад байгаа бүх харилцах, үнэт цаас, даатгал, тэтгэврийн сан зэрэг санхүүгийн бүх ассетийг нийлүүлээд Улс орнуудаар нь гаргавал дорхи байдалтай байна. Хятадын санхүү Оросоос 32 дахин том. АНУ-ын санхүү Хятадаас 3 дахин том. Ийм л ертөнцөд бид амьдарч байна. 2...008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа Америкийн Төв Банк дэлхийн эдийн засаг руу их хэмжээний мөнгө цутгасан. Уламжлалт бус энэ аргыг шүүмжлэх нь олонтаа. Дэлхийн санхүүгийн зах зээл дээрх энэ цаг үеийг "Хялбар мөнгө" (Easy money)-ний үе гэж нэрийддэг. Энэ цаг үед олон орон Засгийн газрын бонд гаргаж дэлхийн өр их хэмжээгээр нэмэгджээ. Манай Чингис бонд болон дараа дараачийн бонд, зээл "хялбархан" бүтсэн үндсэн шалтгаан нь АНУ-ын Төв банкны "хялбар мөнгө" бий болгосон бодлогын үр дүн байсан гэж харагдахаар байна. Гэвч бонд гаргаж өрөнд орохыг хэн ч албадаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй юм. АНУ энэ бодлогоосоо өнгөрсөн хугацаанд аажмаар татгалзсан хэдий ч Европын Холбоо, Япон, Хятад зэрэг орнуудын Төв банк америкийн бодлогыг буухиалж байгаа. Дэлхийн санхүүгийн зах зээл дээрх "хялбар мөнгө"-ий үе хэзээ мөдгүй дуусах нь гарцаагүй. Тэр цагт бодит хүндрэлүүд бий болох бөгөөд урдчилан харж бодлогоо чамбайруулж чадах эсэхээс улс орны хөгжил тогтвортой байх эсэх хамаарч байна.

See More
  Дэлхийн эдийн засгийг 170 триллион ам. доллар гэж байгаа. Бараг мөн хэмжээний (150 триллион) өр, зээл байгаа. Нийлбэрээрээ 350 триллион ам. доллартай тэнцэх хэмжээгээр ....
paxmongolica.org

Жорлонг Швед технологиор шийдэх эхлэл тавигдаж байна.

Дээрх нэвтрүүлэг нь Bloomberg TV Mongolia-ийн өмч бөгөөд хуулбарлан олшруулах, өөр платформ болон суваг руу хуулахыг хориглоно.
youtube.com

Ийм нэгэн нэртэй судалгааг Төв Ази, Кавказын институт Торгоны зам судалгааны хөтөлбөрийн хүрээнд гаргажээ. 1991 онд тусгаар тогтнолоо зарласан Гүрж улс Оросын гибрид тактикийг өөрийн бие дээр хамгийн их мэдэрсэн орон гэнэ. Оросын нөлөөллөөс гарч Барууныхантай ойртох гэсэн эрмэлзэл нь яван явсаар хурцадмал байдал бий болгож 2008 онд Орос, Гүржийн хооронд дайн гарчээ. Дайны үр дүнд Өмнөт Осет, Абхаз гэсэн улс бий болсон бөгөөд Орос тэднийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Монгол улсыг... эдгээр улсыг хүлээн зөвшөөрөхийг Оросын талаас санал болгож байсан нь нууц биш юм. Дайны дараа Гүржид "мөрөөдлийн Засгийн газар"-ынхан Оростой худалдаа, эдийн засгийн харилцаагаа сайжруулсан хэдий ч Баруунтай ойртох үндсэн стратеги баримтлал нь өөрчлөгдөөгүй байгаа гэнэ. Орос Украины харилцаа хурцадаж байгаа болон Орос, Барууны орнуудын хооронд сөргөлдөөн даамжирч байгаа нь Оросын гибрид тактикийг тусгайлан судлах шаардлагыг бий болгожээ. Ер нь том гүрнүүд бусад улс орнуудыг өөрийн нөлөөллийн хүрээнд байлгахын тулд ижилдүү гэж хэлж болохоор бодлогын арга хэмжээ авдаг. Гэвч гибрид тактик нь Орост илүүтэй хамаарах цэрэг, дипломат, эдийн засгийн зэрэг олон төрлийн арга гэнэ. Нэр томьёог нь хүртэл Оросын цэргийнхэн гаргасан бололтой юм. Олон улсын байдал хурцдаж байгаа нөхцөлд Оростой хил залгаа байгаа Балтийн орнууд, төв Азийн орнууд, хуучин Оросын нөлөөллийн хүрээнд байсан орнуудад гибрид тактикийг танин мэдэх явдал чухал гэж үзэж байгаа юм байна. Гибрид тактик нь: Нэгд, тухайн орны Баруунтай тогтоосон харилцааг сулруулах, Хоёрт, Оросын нөлөөллийг бий болгох хоёр үндсэн чиглэлээр хэрэгждэг бололтой. Дэлгэрэнгүйг дараахь холбоосоор үзнэ үү. Russian-Hybrid-Tactics-in-Georgia (1)

See More
Ийм нэгэн нэртэй судалгааг Төв Ази, Кавказын институт Торгоны зам судалгааны хөтөлбөрийн хүрээнд гаргажээ. 1991 онд тусгаар тогтнолоо зарласан Гүрж улс Оросын гибри...
paxmongolica.org

Cold Climate HVAC 2018The 9th International Cold Climate Conference Sustainable new and renovated buildings in cold climatesKiruna – Sweden 12-15, March 2018Cold Climate-2018 4 жил тутам болдог "Хүйтэн цаг агаар" олон улсын хурал энэ удаа Шведийн Кируна хотод ирэх 3 дугаар сард болох гэж байна. Энэ удаагийн хуралд Швед дэх элчин сайдын яам оролцох бөгөөд хурал зохион зохион байгуулагчдын зүгээс Хөтөлбөрөө ирүүлжээ. Хөтөлбөрт: -Дулаан хадгалах барилгын материал -Цонхоо хэрхэн... суулгах -Дулаалга хийх хямд өртөг бүхий арга -Хүйтэн нөхцөл дэх барилгын архитектур -Орон сууцны дээврийн дулаалгын шийдэл -Байрны дулаалгыг шийдэхэд орон сууц өмчлөгчдөд үзүүлэх туслалцаа (Шведийн жишээ) гэх мэт сонирхолтой сэдвүүд оржээ. Мэргэжлийн хүний нүдээр харвал гүнгийрүүлж үзэх ёстой бас олон сэдэв байгаа бололтой. Ирүүлсэн Хөтөлбөрийг дараахь холбоосоор үзэж танилцана уу. paper_session_schedule_cchvac2018_20180128 copy Дээрх олон улсын хурлаас аль болох хэрэгтэй мэдээллийг манай мэргэжлийн хүмүүст хүргэхийг ЭСЯ хичээх бөгөөд сонnрхсон сэдэв, зөвлөгөөг ЭСЯ-ны дараахь имэйл хаягаар ирүүлнэ үү. Mail address: stockholm2@mfa.gov.mn

See More
Cold Climate HVAC 2018The 9th International Cold Climate Conference Sustainable new and renovated buildings in cold climatesKiruna – Sweden 12-15, March 2018Cold Climate-2018  4 жил тутам болд…
paxmongolica.org

Улс орнуудын өөрсдийн гадаад валютын нөөцөө барьдаг мөнгийг эдийн засагчид нөөцийн мөнгө хэмээдэг. Тэрхүү мөнгийг гадаад төлбөр тооцоонд хэрэглэнэ. Хөрөнгө оруулалт бусад асуудлыг мөн нөөцийн мөнгөний тусламжтайгаар шийддэг. Олон улсын харилцаанд МЭӨ 5 дугаар зуунд Грекийн драхма хэрэглэгдэж байж. Улмаар Римийн денари, Бизантины солидус, Дундат зууны үед Арабын динар, Венецийн дукато, Сэргэн мандалтын үед Флоренцийн флорин, 17 дугаар зуунд Данийн гүйлдэр, Францын франк хэрэгл...эгдэж байжээ. Дээрх мөнгөнүүдийн нэгээхэн ч тогтвортой баталгаатай мөнгө болж чадахгүй байсаар Дэлхийн хоёрдугаар дайнтай нүүр тулсан байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны нэг чухал үр дүн бол долларыг дэлхийн санхүүгийн нөөцийн мөнгө гэж хүлээн зөвшөөрч ОУВС байгуулсан явдал юм. Америкийн үндэсний мөнгөн тэмдэгт нь дэлхийн нөөцийн валютын үүрэг гүйцэтгэж байгаа нь АНУ-д олон давуу талыг бий болгодог. Доллар нь нэг талаасаа америкийн үндэсний мөнгөн тэмдэгт, нөгөө талаасаа гадаад төлбөрийн хэрэгсэл нэгэн зэрэг байгаа нь сонирхлын зөрчил бий болгож байна гэж шүүмжилдэг. Гэсэн хэдий ч ноёлох байр сууриа алдаагүй байна. Улс орнууд гадаад валютын нөөцөө ямар мөнгөөр илүү хадгалдаг болохыг дараахь зургаас харж болно. Гадаад валютын нөөцөө улс орнууд ихэвчлэн ямар мөнгөөр хадгалж байгаагаар дэлхийн санхүүг харах нь уламжлалт арга боловч тэр нь дэлхийн санхүүгийн зураглалыг бүтэн гаргахад хангалттай биш гэнэ. Дээрхээс өөр аргачлалаар хийсэн нэгэн судалгааг ОУВС сайт дээрээ байршуулжээ. Танилцана уу. Title: Reserve Currency Blocs: A Changing International Monetary System? Энэхүү судалгаагаар дэлхийн санхүүгийн систем 2 туйлаас 3 туйлтай болсон гэсэн дүгнэлт хийжээ. Долларын блок дэлхийн нийт ДНБ-ий 40 хувийг эзэлж байгаа бол, юаны блок 30 хувь, Еврогийн блок 20 хувь байна. Британы фунт, Японы иены үүрэг роль ихэд хумигдсан бололтой.

See More
Улс орнуудын өөрсдийн гадаад валютын нөөцөө барьдаг мөнгийг эдийн засагчид нөөцийн мөнгө хэмээдэг. Тэрхүү мөнгийг гадаад төлбөр тооцоонд хэрэглэнэ. Хөрөнгө оруул...
paxmongolica.org