Photos
Posts
Уужим Fashion added 13 new photos to the album: Candy Bouquet.

Хайртай дотны хүмүүсдээ хамгийн гайхалтай бэлгийг бариарай ердөө 10- 25k.н хооронд худалдаалагдаж байна. Загвараас ердөө 1-2 гарч байгаа тул ахин давтагдахгүй

За ойрд бичих зав байсангүй, цаг гаргаж сууж байгаад ганц сүртэй пост биччихье. Өлөн нүдтэй юм болохоороо хаа явсан газартаа үг үсгийн алдааг олж харчихаад байдаг болохоор тэвчиж чадсангүй, бас зарим нэг нь мэдээд авахад илүүдэхгүй болов уу гээд бичлээ. Багш нарын баяр болоод фейсбүүкээр дүүрэн л мэндчилгээ яваад байна. Гэвч хальт гүйлгээд харахад л 3 хүн тутмын 2 нь алдаатай бичсэн байхын. Ганц багш нарын баяр ч гэлтгүй өдөр бүр л хэн нэгний төрсөн өдөр болдог, удахгүй шинэ ...жил болно. Тэр бүрийд бичсэн пост комментуудыг анзаараад харвал баярын мэнд ХҮРГЭЕ, аз жаргал ХҮСЬЕ гэдэг үгсийг алдаатай л биччихсэн байдаг. Хаа сайгүй алдаатай бичигдсэн үгийг харсаар байгаад хүн бүрт энэ үгс зөв бичсэн юм шиг л харагддаг болчихсон. Энэ нь хүн аливаа зүйлийг хараагаараа тогтоодогтой холбоотой юм. Би ч бас жоохон байхдаа цээж бичгийн шалгалтад орохдоо эргэлзээтэй байгаа үгээ 2 3 янзаар зэрэгцүүлж бичиж байгаад аль нүдэнд дотно ойр санагдсан хэлбэрээр нь биччихдэг байлаа. Тийм болохоор олон хүн ХҮРГЬЕ, ХҮСЭЕ гэж бичих тусам энэ үгс зөв юм шиг л харагдаж алдааг хэн ч анзаарахгүй болно. Бичгийн соёлоор нь хүний боловсролын түвшинг тодорхойлж болдог учраас зарим албан газар, сургуулиуд эсээ бичүүлж шалгадаг юм ш дээ. Би лав гадуур явахдаа том улаан фломастер бариад явж баймаар санагддаг. Улаанбаатар хотын гудамжинд 2 алхаад л нэг зарлалын самбар байдаг, түүнийг нь хальт гүйлгээд уншихад л АЛДАА!!! За тэр найруулга зүй ч дүүрчээ гэхэд үгзүйн алдаа л бага гаргадаг болоосой. Хаяг реклам чимэглэлийн газрууд эх бэлтгэгч нартаа Монгол хэлний үгзүйн дүрмийг ядаж уншуулчихдаг бол арай өөр л байх болов уу. ХЭЛ, ХИЛ, МАЛ гуравтайгаа хэн баян МОНГОЛ БАЯН гэж үнэхээр үнэн үг. Бид алдаатай бичсээр л байвал үр хойч дүү нарын минь хараанд алдаатай хэлбэрээр тогтоогдоод л байна. Тийм болохоор дор бүрнээ хичээж байгаад үгзүйн алдаагаа хянаад, хэн нэгний алдаатай бичсэн үгийг засч хэлж өгдөг болцгооё. Харин багш нартаа уриалга гарган хэлэхэд хичээлийн нэг семестрт дор хаяж нэг удаа Курсийн ажил, бие даалтыг компьютераар бус гараар бичүүлж авч байя. Ингэснээрээ мөхөх аюулд ороод буй кирилл монгол бичгээ бид аварч үлдэж чадна гэдэгт би итгэдэг. Цаг гарган анхааралтай уншсан танд баярлалаа. Таныг гүнээ хүндэтгэсэн сонирхон бичигч Ц.Чинбаяр

See More
No automatic alt text available.
Posts

Миний мөрөөдөл нэртэй эсээгээ орууллаа. Таалагдвал Like share хийнэ биз дээ.

No automatic alt text available.
Hujiin.gal009 shared their photo.

Хүжийн гал төслийн хугацаа дуусах дөхөж байна. Гялс дараагийн эсээгээ бичээд оруулаадахъя. Тэр хооронд эхний эсээг маань уншиж үзээгүй хүн байвал уншиж л байна биз

No automatic alt text available.
Hujiin.gal009

Миний мэргэжил

Үнэ цэнэ үр өгөөжөөр дүүрэн 3 хоногийн аялал маань өндөрлөлөө. Сэтгэл гарган бидэнд туслан өөрийнхөө ажил амьдралтайгаа танилцуулсан Г.Мөнх-Эрдэнэ ахад болон энэ төслийг санаачлан хэрэгжүүлсэн JCI Mongolia байгууллагын хамт олонд талархснаа илэрхийлье. Мөн намайг дэмжиж миний Page-д like дарсан бүх хүмүүст баярлалаа.

Хүжийн гал төслийн 011 дугаартай оролцогч Б.Номин бид 2 JCI Улаанбаатар Централ салбар байгууллагын дэд ерөнхийлөгч Г.Мөнх-Эрдэнэ ахтай холбогдон хамтдаа дадлага хийж байгаа билээ. Төслийн 2 дахь өдөр маш сонирхолтой, үр өгөөжтэй болж өндөрлөлөө. Бид 3 хамтдаа Halloween-д очихоор тохирсон байсан ч Алдагдсан боломжийн зардал хэт өндөр болох гээд байсан тул цуцалсан юм.

http://www.mwts.mn/ Маргааш MW Holding компаний салбар охин компаниудтай танилцахаар төлөвлөсөн байгаа.

За өнөөдөр над руу JCI-ийн гишүүн н.Мөнх-Эрдэнэ ах залгасан. Маргааш уулзахаар тохирлоо. За тэгээд 3 хоногийн аялалдаа гарахад бэлдээл сууж байна даа.

Гишүүнчлэл

JCI байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл:
Үндэсний байгууллага нь JCI байгууллагын зарчимд үндэслэн гишүүддээ дор дурдсан боломжийг олгосон үйл ажиллагааг үндсэн чиглэлээ болгоно. Үүнд:

...Continue Reading

Оюутан танд хэрэгтэй мэдээлэл "ШУДАРГА ЁСЫГ БАДРААХ САНГИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2012-2013 ЗАРЛАГДЛАА"

Joomla! - the dynamic portal engine and content management system
badraafoundation.org

Үүсэл
JCI Монгол нь 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал эргэлт буцалтгvй өрнөж, зах зээлийн тулгар эдийн засгийг хөгжvvлэх зорилтын vндэс суурийг тавих vйл хэрэгт манлайлан хошуучлах тэмvvлэл өвөрлөсөн хэсэг залуусын санаачлагаар 1991 онд байгуулагдаж vйл ажиллагаагаа тууштай өрнvvлсээр 1995 онд Английн Гласгоу хотод чуулсан Дэлхийн JCI - н 51-дэх удаагийн чуулганаар тус байгууллагын жинхэнэ гишvvнээр элссэн юм. Монголын залуусыг JCI онцгой хvндэтгэлтэйгээр найрса...

Continue Reading

JCI-ийн тухай:

Хэн?
Манлайлах vvрэгтэй залуу хvн

...

Юунд?
Бид хамтран суралцаж өсч,хөгждөг.
Бид эерэг ойлголтуудыг бий болгодог.
Бид тэргvvний удирдагч болоход суралцдаг.
Бид бизнес,хувь хvн,нийгэмлэг, олон улсын хөгжлийн хvрээний төслvvдийг удирддаг.

Хаана?
Дэлхийд, хvн төрөлхтөнд, эх орондоо өөрийн онцлог хувь нэмрээ дайчлах.

Яагаад?
Учир нь биднийг болон хvрээлэн байгаа орчны хөгжлөөр дэлхийн эв нэгдэл ба эерэг өөрчлөлтvvд урагшилдаг гэдэгт би итгэдэг.

Хэрхэн?
Бид санаа бодлоо солилцохоор олон улсын хурал зөвлөгөөн, орон нутгийн ба vндэстний уулзалтанд оролцож, манлайлах ур чадварт сургах төрөл бvрийн сургалтанд хамрагддаг.Бидэнд зориулагдсан төсөл, vйл ажиллагаанд идэвхтэй оролцонгоо бид суралцан өсч хөгжиж байдаг.Бид тэргvvний нийгмийг цогцлоохын төлөө шилдэг удирдагчдыг бэлтгэдэг.

Тус байгууллагын vйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор зөвхөн дээрх хэдэн хvрээнд баригдалгvйгээр өөр олон боломжийг олж авах болно.Мөн тус байгууллагад элссэнээр бусад хvмvvс таны төлөө юу хийхийг хvлээх биш өөрөө өөрийнхөө төлөө юу хийж чадах вэ? гэдэг чадварыг эзэмших болно.JCI-н гишvvн болсоноор өөрийн өмнө гурван зорилтыг тавих шаардлагатай.

1. Ажилдаа хамгийн сайн нь байх.
2. JCI-н тэргvvний гишvvн болох.
3. Шилдэг гишvvний хувьд бусаддаа vлгэрлэн манлайлагч байх.
Эдгээр шаардлагыг хэрэгжvvлэхийн тулд хариуцлагатай , хамгийн гол нь идэвхтэй байх хэрэгтэй.

See More

JCI Mongolia official website

Миний оролцож буй энэхүү "Хүжийн гал 2" төсөл нь : JCI Монгол байгууллагын гишүүд өөрсдийн ажил хэрэг, туршлага дээр тулгуурлан Монгол орны ирээдүй болсон оюутан залууст ирээдүйгээ илүү бодитоор харах боломжийг бүрдүүлж, цэвэр ажил хэргийн орчинтой танилцаж,залуус мөрөөдлөө бодит зорилго болгон хөгжүүлэхэд нь туслаж тэдний сэтгэлгээнд эерэг өөрчлөлт бий болгоход нь туслах зорилготой явагдаж буй төсөл юм.

JCI Монгол байгууллагын үе үеийн Ерөнхийлөгч нарын мэндчилгээ.

youtube.com

JCI Монгол байгууллагын үе үеийн Ерөнхийлөгч нарын мэндчилгээ.

youtube.com

ХҮЖИЙН ГАЛ
Нэг. Төслийг хэрэгжүүлэх болсон үндэслэл, шаардлага

Монгол Улсад жил бүр 30,000 гаруй хүүхэд Ерөнхий боловсролын сургууль (ЕБС) төгсч байна. Харамсалтай нь нийт төгсөгчдийн багагүй хувь нь цаашид өөрийн хүссэн чиглэлээр тусгай болон дээд болосврол эзэмшиж чадахгүй байх, эсхүл мэргэжлээ буруу сонгох, улмаар хөдөлмөрийн зах зээл дээр тавигдаж байгаа шаардлагыг хангаагүйн улмаас дээд боловсролтой аж
илгүйчүүдийн эгнээнд бүл нэмэх буюу ур чадвар шаарддаггүй мэргэжлийн ...

Continue Reading